Керамик, терракота болон premium кашпо — ургамал бүрд тохирох сонголт.
0 бүтээгдэхүүн байна
Бүтээгдэхүүн олдсонгүй
Шүүлтүүрээ өөрчилж дахин оролдоно уу.
Эдгээр саванд тохирох ургамлууд
Ургамлууд үзэхХамгийн чухал зүйл бол ус зайлуулах нүх. Гоё харагдах гэж нүхгүй кашпо руу ургамлаа шууд суулгах нь тасалгааны цэцэг үхэх хамгийн түгээмэл шалтгаан. Шийдэл нь энгийн: ургамлаа нүхтэй хуванцар саванд байлгаад, гадна талд нь чимэглэлийн кашпо өмсгөнө.
Хэмжээг үндэсний хэмжээгээр нь сонгоно. Одоогийн савнаас 2–4 см л том сав авахад хангалттай — хэт том саванд хөрс удаан хатаж, үндэс ялзардаг. Том хэмжээтэй ургамалд хүндийн төвийг барих хүнд керамик эсвэл терракота сав илүү тогтвортой.
Материал ч ялгаатай. Терракота нь амьсгалдаг тул хэт их усалдаг хүнд тохиромжтой, керамик болон паалантай сав чийгийг удаан барьдаг тул мартамхай хүнд илүү зохимжтой.