Бид 6 жилийн турш ургамал, орчны тохижуулалт, арчилгааны чиглэлээр ажиллаж байна.
Бидний зорилго
Lunas нь зөвхөн ургамал худалдаалдаг газар биш. Бид орчны гэрэл, зай талбай, хэрэглээнд тохирсон ногоон шийдлийг санал болгож, ургамал бүрийн арчилгааг урт хугацаанд хариуцдаг. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд олон зуун гэр бүл, байгууллагын орчныг ногоон болгосон.
Үнэт зүйлс
Бид байгалийн мэдрэмжийг орон зай бүрт авчрахыг зорьдог.
Ургамал бүрийг эрүүл, чанартай байдлаар нь шалгаж нийлүүлдэг.
Орчин тус бүрд тохирсон бодит, хэрэгжихүйц зөвлөгөө өгдөг.
Ургамлыг аюулгүй, цаг хугацаанд нь хүргэдэг.
Худалдсаны дараа ч хамт байж, арчилгааг нь хариуцдаг.
Замнал
2020
Lunas жижиг ургамлын дэлгүүр болон үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2021
Улаанбаатар хот даяар хүргэлтийн үйлчилгээгээ нэвтрүүлэв.
2022
Анхны байгууллагын тохижуулалтын төслүүдээ хэрэгжүүлэв.
2023
Ургамал түрээс болон тогтмол арчилгааны үйлчилгээг нэмэв.
2024
100+ байгууллагын ногоон орчныг бүрдүүлэв.
2026
Lunas.mn онлайн дэлгүүрээ нээж, илүү олон хэрэглэгчдэд хүрч байна.