Хувь хүн болон байгууллагад зориулан 24 цагийн дотор ургамлын худалдаа, зөвлөгөө, арчилгаа болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. 🌿
Гэрийг тань амьдруулна
Ургамалтай амьдрал илүү тайван
Ногоон өнгө аз жаргал авчирна
Тасалгааны цэцгийн жижиг ертөнц
🌿 Онцлох
🪴 Ангилал
Гэр, оффис, гадна орчин — орон зай бүрд тохирсон ургамал, сав, хэрэгслийг нэг дороос.
🔍 Хэрэгцээгээрээ
Агаараа цэвэршүүлэх үү, гэрэл багатай буланд тавих уу, эсвэл муур нохойтойгоо аюулгүй хамт байлгах уу — хэрэгцээнээсээ эхлээрэй.
🌸 Итгэлцэл
Ургамал сонголт, хүргэлт, арчилгааны туршлагатай баг.
Гэр, оффисын гэрэл, зай талбай, орчинд тохирсон ургамал санал болгоно.
Улаанбаатар хотод хурдан, найдвартай хүргэлт.
Ургамал арчилгаа, түрээс, байгууллагын тогтмол үйлчилгээ.
💚 Бидний тухай
Lunas нь зөвхөн ургамал худалдаалдаг газар биш. Бид гэр, оффис, үйлчилгээний байгууллагын орчныг илүү тайван, амьд, дулаан болгох ногоон шийдлийг санал болгодог.
Бидний тухай🌱 Ургамал арчлах үйлчилгээ
Гэр, оффис, ресторан, салон, сургуулийн ургамлыг мэргэжлийн баг тогтмол арчилж янзална. Ургамлынхаа тоо, байршил, давтамжаасаа хамаараад сарын багцаа онлайнаар тооцоолж, шууд төлбөрөө төлөөрэй.

Ямар ургамал хаана тохирох вэ? Хэрхэн усалж арчлах вэ? Бид бүгдийг нь дэлгэрэнгүй хэлж өгнө.
Бүх зөвлөгөө үзэх☀️ Зөвлөгөө

Тасалгааны ургамал
Цахирмаа цэцэглэж дууссан ч хаях хэрэггүй. Phalaenopsis-ийн гэрэл, усалгаа, холтсон хөрс, бордоог зөв тохируулж дахин цэцэглэх нөхцөл бүрдүүлээрэй.

Оффисын ургамал
Аглаонеманы алаг навчийг эрүүл байлгах гэрэл, усалгааны зөв дадал, халаалтын улиралд байрлуулах газар болон түгээмэл алдааг тайлбарлав.

Тасалгааны ургамал
Дарцаг цэцгээ хаана байрлуулах, хөрсийг нь хэзээ услах, цэцэглэхгүй үед юуг шалгахыг мэдэж аваарай. Намар, өвлийн гэрэл ба хуурай агаарт тохирсон арчилгааны зөвлөмж.
Luna’s Home Garden нь 2020 оноос хойш Улаанбаатар хотод тасалгааны ургамал, гэрийн цэцэг, оффисын ургамал нийлүүлж байна. Манай дэлгүүрээс монстера, сансевиерия, спатифиллум, фикус, замиокулькас, ареканы далдуу зэрэг гэр, ажлын байранд түгээмэл ургадаг цэцгүүдээс гадна, тэдэнд тохирох цэцгийн сав, кашпо, шимт хөрс, бордоо, усалгааны хэрэгслийг нэг дороос авах боломжтой.
Ургамал бүрийн хуудсан дээр гэрлийн шаардлага, усалгааны давтамж, арчилгааны түвшин, агаар цэвэршүүлэх болон гэрийн тэжээвэр амьтанд аюулгүй эсэхийг тодорхой бичсэн байдаг. Гэртээ анх удаа цэцэг тарих гэж байгаа бол арчилгаа багатай ургамлаас эхлэхийг зөвлөж байна — эдгээр нь долоо хоногт нэг удаа усалахад хангалттай бөгөөд мартагдсан ч сэргэдэг.
Улаанбаатар хот дотор захиалгыг 24 цагийн дотор хүргэж, 150,000₮-с дээш захиалгад хүргэлт үнэгүй. Өвлийн хүйтэнд ургамлыг дулаалж тээвэрлэдэг. Гэр, оффис, ресторан, салон, сургуулийн ургамлыг тогтмол арчлуулах бол манай ургамал арчлах үйлчилгээ -г үзээрэй, эсвэл бидэнтэй холбогдоод үнийн санал аваарай.
🌼 @lunashomegarden
Бидний өдөр тутмын ажил, шинэ ургамлууд, тохижуулсан орчныг Facebook, Instagram хуудаснаас дагаарай.